etoim.mn
photos/chimed 2.jpg

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд дүгнэлт хийх ажлыг хэсгийг байгуулахаар болсон байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар ахлах юм байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөр 50 хувьтай хэрэгжсэн талаар Засгийн газраас МАН-ын бүлэгт мэдэгдсэн байна.Ингэхдээ яригдаж байгаа хэдий ч эцэслэн шийдээгүй асуудлыг 0 хувь гэж үзжээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг өндөр дүгнэсэн байна лээ. Гишүүд ямар санал хэлсэн бол?

Өмнөх Засгийн газар өндөр хувийн биелэлттэй гаргадаг байсан. Энэ Засгийн газар 50.2 гэж бага хувьтай гаргасан. Хэрэгжиж эхлээгүй асуудал байвал 0-ээр дүгнэсэн байна лээ. Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлтийг бид хэлэлцэж байгаа. Гэтэл 0-ээр дүгнэсэн байсан. Цаашид хэрэгжүүлэх олон ажил байгаа.

- Мөрийн хөтөлбөр 2020 оны байдлаар хэдэн хувьтай байна гэж төсөөлсөн бол?

Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 21 их наяд төгрөг хэрэгтэй. Гэхдээ мөрийн  хөтөлбөрийн томоохон асуудлыг шийдье гэсэн. Гаднаас зээл авах, концесс авахгүй гэж Засгийн газар үзэж байгаа. Мөрийн хөтөлбөрийг бүгдийг хэрэгжүүлж чадахгүй.

Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн төмөр замын асуудал яригдсан. Хөрөнгийн эх үүсвэрээ бүрдүүлэх чиглэл рүү явж байгаа юм билээ.

- ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг бүлэг дотроо ярьсан уу?

Би яг хэдэн гишүүн ЖДҮХС-гийн зээл авсныг мэдэхгүй байна. Зарим гишүүд тойргийн ААН-ээ дэмжих бичиг хийж ѳгѳѳд, ЖДҮ-чин болчихсон тохиолдол гарчихсан байна лээ. Хамаарал бүхий компани дээрээ зээл авсан гишүүдийн асуудлыг шалгаж байгаа юм билээ.

- АТГ-ын даргын томилгоог энэ долоо хоногт хэлэлцэх үү?

АТГ-ын даргын асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй.

- Капиталбанкны асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцэх үү?

Энэ асуудлыг бид хэлэлцэхгүй. Монголбанкны асуудал. Бид энд улстөржүүлэхгүй.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх