etoim.mn
photos/237649-22032019-1553225143-1131719412-erdenejamyan1.jpg

МАХН 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцоно гэдгээ мэдэгдлээ. Хэнтий аймагт болох 42-р тойргийн нөхөн сонгуулийг зургадугаар сарын 30-ны өдөр товлосон. Хуулийн дагуу нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу тавдугаар сарын 1-ээс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм.

Энэ дагуу МАХН өнгөрсөн амралтын өдрөөр ээлжит Бага чуулганаа хуралдуулж Хэнтий аймгийн  42 дугаар тойргийн сонгуульд оролцох шийдвэр гаргасан байна. Энэ талаар өнөөдөр МАХН-аас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ мэдэгдлээ. Хэвлэлийн хурлын үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр нөхөн сонгуульд нэр дэвших үү гэх сэтгүүлчийн асуултад "Дэвшиж магадгүй. Дэвших эрх нь нээлттэй байгаа. Нэр дэвшүүлэх хугацаа болоогүй байгаа учраас хуулийн хугацаанд нэр дэвшигчийн нэрийг зарлана" МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан хэмээн мэдэгдэв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх