etoim.mn
photos/15558579355cbc820f2682a.jpg

Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотноо зохион байгуулагдаж буй 2019 оны Ази, Номхон далайн бүс орнуудын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд Монгол улсын жүдочид амжилттай оролцож байна.

Тэмцээний хоёр дахь ОУХМ Ц.Цогтбаатар -73 кг-ийн жингийн С хэсгийг толгойлон барилдаж аваргын алтан медалийг хүртлээ. Тэрээр аваргын төлөө БНСУ-ын Ан Чан Римтэй барилдаж, алтан медаль хүртсэн байна. Ц.Цогтбаатар өмнө нь Дэлхийн аварга Ан Чан Римд гурван удаа ялагдаад байсан бөгөөд энэ удаад хариугаа авч чаджээ.

Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн -81 кг-ийн жингийн С хэсгийг тэргүүлэн барилдсан О.Ууганбаатар шигшээ барилдаанд эцсийн мөчид ялалт байгуулснаар тивийн аварга болж чадсан юм. О.Уунганбаатар эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Туркменистаны Башимов Парахатыг ялсан. Хэсгийн аваргын төлөө Узбекистаны Расулов Камолиддиныг ялж хагас шигшээд Казахстаны Руслан Муссаевыг цэвэр ялж аваргын алтан медалийн төлөө Узбекистаны жүдоч Болтабоев Шарофиддинтэй барилджээ. Ингэснээр Монголын баг хоёр алтан медаль хүртэж чадсан юм.

Тэгвэл эмэгтэйчүүдийн -63кг жингийн С хэсгийг тэргүүлэн барилдсан Б.Ганхайч мөн мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр алтан медалийн төлөө БНХАУ-ын Ян Жунхиатай барилдан ялагдсан байна. Одоогийн байдлаар Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар тэмцээнийг багийн дүнгээр тэргүүлж байна.

 

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

dsfsd

[202.21.113.58]

2019-04-22 16:12:41

dsfdsf