Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/KMO_170438_00007_1_t218_030931.jpg

Украин улсад өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлчийн шатны санал хураалт амжилттай болсон өндөрлөсөн талаар "Итар Тасс" агентлаг мэдээллээ. 

Ингэснээр инээдмийн жүжигчин, найруулагч, продюсер, улс төрч Владимир Зеленский Украины Ерөнхийлөгчийн сонгуульд илт давуу буюу 73.2 хувийн саналаар ялалт байгуулжээ. Харин Петр Порошенко 25.3 хувийн санал авсан байна.

Санал хураалтаас хоёр өдрийн өмнө зохион байгуулагдсан нэр дэвшигчдийн дундах халз мэтгэлцээний үеэр "Би улс төрч биш. Гэхдээ би буруугаа харчихсан, буруу тогтолцоог эвдэхийг зорьж буй Украин улсын жирийн нэг иргэн. Украин улсад одоо хямрал хэрэггүй. Бид өнгөрсөн хугацаанд та бүхнийг улс орноо хэрхэн сүйрүүлэхийг хангалттай сайн харлаа. Ямар ч шалтгаангүйгээр бид нулимс, цусанд живсэн. Одоо та болон таны тойрон хүрээлийнхэнд хандаж хэлэхэд ОДОО ХАНГАЛТТАЙ. Тиймээ одоо хангалттай. Украин үнэхээр өөрчлөлтийг хүсч буйг энэхүү сонгууль тодхон харуулах" болно гэж хэлжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх