Өмнөд Солонгосын алдарт Super junior хамтлагийн гишүүн Kyuhyun ирэх сарын 5-ны дөр цэргээс халагдах гэж байгаа билээ. Тэрээр хамтлагийнхнаасаа хамгийн сүүлд цэргийн алба хааж байгаа нэгэн бөгөөд түүний халагдсаны дараа хамтлагийнхан шинэ уран бүтээлдээ орохоор өдөр хоногийг тоолон хүлээж байгаа талаар өөрсдийн цахим хуудсуудаар дамжуулан илэрхийлсээр байгаа юм.
Тэгвэл Kyuhyun цэрэгт татагдахаасаа өмнө ажиллаж байсан MBC-ийн "Radio star" шоуг дахин хөтөлж магадгүй нь бололтой. Учир нь тус нэвтрүүлгийн багийнхан түүнийг санаж байгаа илэрхийлэн түүнтэй дахин хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Нэвтрүүлгийн багийнхан хэлэхдээ: Түүнтэй хамтран ажиллах үнэхээр хөгжилтэй. Тэр үзэгчдийг төдийгүй оролцогчдыг хөгжилтэй байлгаж чаддаг бөгөөд хамгийн гол нь нэвтрүүлэгт үнэн сэтгэлээсээ ханддаг нь өдөр бүр мэдрэгддэг гэжээ. Kyuhyun ч мөн ялгаагүй өөрөө нэвтрүүлэгтээ эргэн ирэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.
Super junior хамтлагийн гишүүд бараг бүгд өөрсдийн гэсэн телевиз, радиогийн нэьтрүүлэгтэй бөгөөд чадварлаг МС гэдгээ баталцгаасан билээ. Ямар ч байсан ирэх сараас эхлэн Super junior хамтлагийнхан тэр тундаа Kyuhyun их завгүй байх нь бололтой.
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа
эх сурвалж: koreaboo.com
allkpop.com
soompi.com