etoim.mn
photos/iz.png

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр маргааш буюу 04 дүгээр сарын 20-нд тохионо. Энэ өдрийг угтаж, ИЗНН-ын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус намаас С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг тойрсон асуудлаар мэдэгдэл гаргаж байгаа юм байна. УИХ-ын гишүүд энэ асуудалд анхаарч Түр хороо байгуулагдаж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд шүүхийн материалыг ил болгох хэрэгтэй хэмээн мэдэгдлээ.

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг:  "С.Зориг агсны үйл хэргийг тээгч нам гэдгээ 2006 онд зарласан манай намын зүгээс энэ хэрэг дээр маш хүлээцтэй, хуулийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж ирсэн.

Харин хоёр том намын хувьд байнга энэ хэргээр улс төр хийж, сонгуулийн өмнөх жил өөрсдөдөө оноо авах зорилготой үйлдэл хийсээр байна.

Бид өнөөдрийг хүртэл хүлээцтэй хандаж ирсэн ч цаашид улс төрийн тэмцэл хийхээс аргагүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Хэргийн үнэн мөнийг олохын тулд хэнээс ч айхгүйгээр хүчтэй тэмцлийг эхлүүлэх боллоо. Бид гурван шатны шүүхийн тэмдэглэлийг ил болгохыг шаардаж байна.

Өчигдөр УИХ-ын чуулган дээр зарим гишүүд шууд хууль хүчний байгууллагын эрх мэдэл рүү халдаж, хоригдож байгаа хүмүүсийг шууд суллах талаар ярьж байна. Тэгж болдохгүй байх. Бидний зүгээс хэргийн үнэн мөнийг олох л зорилготой байгаа.

Ард түмэн бүгдээрээ тэгш эрхтэй. Тэгтэл УИХ-ын гишүүд, сэтгүүлчид гээд хэсэг хүмүүст 20-оод минутын билэг үзүүлээд муур хулгана болж тоглоод байна. Тэр билчлэгнээс илүү шүүхээр хэлэлцэгдээд, хянагдаад явсан материалыг ил болгох нь хэргийн талаар үнэлэлт дүгнэлт хийхэд илүү үндэслэлтэй байна" хэмээв.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх