Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5cb82de12cf81.jpeg

Японы нийслэл Токио хотноо 2020 онд зохион байгуулах зуны Олимпын наадмын эхний тасалбарууд тавдугаар сарын 9-ний өдрөөс худалдаанд гарна гэж тус наадмыг зохион байгуулах хороо мэдээллээ.

Эхний багц тасалбаруудыг тусгай сугалаагаар хожих боломжтой. Сугалаанд оролцох хүсэлтэй хүмүүс Олимпын наадмын албан ёсны цахим хуудсанд бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд холбогдох хүсэлтээ үлдээх ёстой байна. Тасалбарыг худалдан авагч нь Япон улсад оршин суудаг байх ёстой юм. Сугалааны тохирлыг зургадугаар сарын 20-нд явуулах гэнэ. 

Сугалаанд оролцсон боловч хожиж чадаагүй хүмүүс энэ оны намар худалдан авах боломжтой байна. Харин тасалбарын чөлөөт худалдааг 2020 оны хавар эхлүүлэх аж. Олимпын наадмыг зохион байгуулагчдын мэдээлж буйгаар, хамгийн хямд тасалбар 2500 иен /22 орчим ам.доллар/ байх бол үндсэн багц тасалбарын үнэ 8000 иен /72 орчим ам.доллар/ байх юм байна. 

Олимпын наадмын тэмцээнүүдийн албан ёсны хуваарийг мягмар гарагт танилцуулсан билээ. "Токио-2020" наадмын хөтөлбөрт спортын 33 төрөл оржээ. Нээлтийн ажиллагаа долдугаар сарын 24-нд болох бөгөөд үүнээс хоёр өдрийн өмнө эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн болон софтболын тэмцээн эхэлнэ.

Энэ зун Токио хотод хэт халах төлөвтэй байгаа учир ихэнх тэмцээнийг өглөө эрт явуулахаар төлөвлөжээ. Олимпийн наадам үүссэн цагаас наадмын салшгүй нэг хэсэг болсон галт бамбарын буухиан чиглэлийг өмнө нь гаргаж баталсан юм. 121 өдөр үргэлжлэх буухиа 2020 оны гуравдугаар сарын 26-нд Фүкүшима мужаас эхэлнэ.

 

Эх сурвалж: монцамэ. Мн

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх