Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/_103294867_049030986-1.jpg

Ливийг олон жил удирдсан Муаммар Каддафиг 2011 онд суудлаас нь түлхэн унагааж, амийг нь хөнөөсний дараа тус улсад өнөөг хүртэл хүчирхийлэл газар авч, улс төрийн тогтворгүй байдал үүсээд байгаа билээ.

Тэгвэл өнгөрсөн лхагва гаригт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Ливийн Засгийн газар болон Ливийн зүүн нутагт төвтэй арми хоорондын мөргөлдөөний улмаас 200 орчим хүн амь үрэгдсэн гэх харамсалтай мэдээллийг дэлхий нийтэд мэдэгдлээ.

Тэдний мэдэгдэж байгаагаар Ливийн нийслэл Триполи болон тус хотын эргэн тойронд өрнөж байгаа мөргөлдөөнөөс болж 189 хүн амь үрэгдэж, 816 хүн шархадсаны зэрэгцээ 18 мянга гаруй хүн орон гэрээ орхин дүрвэсэн байна. Тиймээс ДЭМБ болон бусад эрүүл мэндийн байгууллагуудын ажилчид хөдөлгөөнт эмчилгээний багуудыг бүрдүүлж, дүрвэгсдийн төвүүд дэх өвчтөнүүдийг эмчлэхээр төлөвлөжээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: reuters.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх