Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/527-1409813776860445efa37a268f3e57950f172a6fcd_L.jpg

Өчигдөр БНХАУ-ын Үндэсний соёлын өвийн удирдах газраас "Цагаан хэрэм”-ийн байгууламжийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулахаар болсон талаар мэдэгджээ. 

Үндэсний соёлын өвийн удирдах газрын дэд дарга Сун Шиньчао хэлэхдээ олон зуун жилийн настай “Цагаан хэрэм”-ийг хамгаалан, сэргээн засварлаж, түүний анхны төрхийг нь хэвээр хадгалах болно хэмээн мэдэгдсэн байна. 

Түүнчлэн “Цагаан хэрэм”-ийн зарим хэсэгт тогтмол болон яаралтай засварын ажил шаардлагатай байгааг онцлон тус байгууламжийг сайтар шалгаж, сайжруулан засварлах шаардлагатай хэсгүүдийг олж мэдэгдэхийг орон нутгийн эрх баригчдаас хүсчээ. 

Энэхүү мэдэгдэл гарсаны дараа ард иргэд нь Цагаан хэрэм нь Хятадын түүхийг бүхэлд нь агуулсан. Тиймдээ ч манай улсыг зорьсон ямар ч хүн очиж үзэхийг хүссэн олны хөлд дарагдан элэгдэлд ороод байна. Хэдийгээр бид аялал жуулчлалын салбараас тэр дундаа цагаан хэрмийг үзэх гэж ирсэн жуулчдаас тодорхой хэмжээний орлого олдог ч олон жилийн түүнийг хадгалах энэхүү байгууламжаа хамгаалах нь зөв хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: bbc.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх