Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/notre.jpg

Францын хамгийн алдартай түүхэн дурсгалуудын нэг болох Нотр-Дам буюу Парисын Эх дагинын сүмийг сэргээн засахад зориулж өргөсөн хандивын хэмжээ 1 тэрбум еврод хүрсэн тухай "Le Parisien" сонин мэдээлжээ.

Хандив ихэвчлэн томоохон компаниуд, бизнес эрхлэгчдээс, мөн Францын Соёлын яамны сонгосон олон нийтийн дөрвөн сангаар дамжин орж байгаа юм. Сүмийг сэргээн засахад хандив өргөж болох цахим хуудас нээснийг тус яамны сайд Франк Риестер лхагва гарагт “Twitter” хуудсандаа мэдээлсэн байна.

Нотр-Дамын сүмд дөрөвдүгээр сарын 15-ны орой гал гарсан бөгөөд маргааш өглөө нь бүрэн унтрааж чадсан юм. Сүмийн дээд хэсэгт хийж байсан засварын ажлын явцад гал гарсан байж магадгүй байна. Түймэрт сүмийн орой, цаг, дээврийн ихэнх хэсэг сүйджээ.

Францын эрх баригчид, бизнес эрхлэгчид, олон нийтийн байгууллагууд, түүхэн дурсгалуудыг хамгаалах нийгэмлэгүүд сүмийг сэргээн засахад зориулж, хандив цуглуулж эхэлсэн юм. Мөн ОХУ, Их Британи, Герман зэрэг олон улсаас туслах санал ирсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх