Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5cb6b64460d27.jpg

Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ний ээлжит хуралдаанаар “Төрөөс биеийн тамир спортын талаар баримтлах бодлого”-ыг хэлэлцэн батлав.

Биеийн тамирын үйл ажиллагаа, спортыг бүх нийтийн хөдөлгөөн болгон орон даяар өрнүүлэх, түүний шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, хүн амын ажил, амьдралын салшгүй хэрэглээ болгох, улмаар Монгол хүний дундаж насыг уртасгахад тус дэм болох зорилготой бодлогын баримт бичгийг хэрэгжүүлж ажиллахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгалаа.

Төрөөс баримтлах бодлогод спортыг хүн амын зөв амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсны хэрэглээ, ажиллах чадварыг дээшлүүлэх хэрэглүүр болгох, Тамирчдын ур чадварыг үндэсний шигшээ багийн бүх түвшинд ахиулах, олимп, тив, дэлхийн түвшинд өрсөлдөхүйц чадвартай болгох спортын сургалт-дасгалжуулалт, тэмцээн, наадмын шаталсан тогтолцоог боловсронгуй болгох, Спортын шинжлэх ухаан, спортын анагаах ухааны судалгаа, шинжилгээ, туршилт, нотолгоонд суурилсан биеийн тамир, спортын ажил, үйлчилгээг хөгжүүлэх, Биеийн тамир, спортын салбарт төрийн ба төрийн бус байгууллагын зохистой түншлэл, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурласан удирдлагын оновчтой тогтолцоог хөгжүүлэх, санхүүжилтийн бодлогыг боловсронгуй болгох хүрээнд тодорхой арга хэмжээнүүд тусгасан байна.

Таалагдахгүй байна

7
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[182.160.2.9]

2019-04-19 08:47:48