etoim.mn
photos/received_589166771565697.jpeg

Өнөөдөр төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байсан дөрвөн хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал: Өнөөдөр 15:47 цагийн орчимд Нийслэлийн аврах анги "Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан лаганд уналаа" гэсэн дуудлага хүлээн авчээ. Дуудлагын дагуу аврагчид шуурхай ажиллаж, төв шугамаар ирэх бохирыг хаасан ч ус алдаж байсан байна. Энэ үеэр газ алдагдаж, шумбалт хийх боломжгүй байсан учраас 5 метрийн урттай төмрөөр тэмтэрч, ажилтнуудыг хайжээ. Ингээд 16:34 цагт хоёр ажилтны, 17:09 цагт гурав дахь ажилтны, 17:23 цагт дөрөв дэх ажилтны цогцсыг гаргаж авсан байна.

Эх сурвалжийн мэдээлсэнээр тус төвийн хоёр ажилчин лаг руу унахад хоёр ажилчин тэднийг аврах гэж байгаад амь насаа алджээ.

Мөн эхэнд унасан хоёр ажилчин химийн бодисонд хордсон (мансуурсан) байж болзошгүй гэж мэдээллээ.

Тус хэрэгтэй холбогдуулан УСУГ-ын даргаар ахлуулсан албаныхан, хотын удирдлагууд яг одоо Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байна.

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[203.91.115.40]

2019-04-16 22:22:24

Busdiin zowlong yagaad ingej helj bgaan

Зочин

[64.119.25.76]

2019-04-16 21:32:14

Sonin yumaa gas aldah bish orohoos sejiglesen bh. Zugeer l bodol shuu bariad idchihevdee