etoim.mn
photos/notre.jpg

Дэлхийн гайхамшигуудын нэг 850 жилийн настай Ностра Дамын буюу алдарт Парисын дарь эхийн сүмд гал гарсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. Сүмийн дээврийн хэсэг бүрэн шатсан ба 200 гаруй гал сөнөөгч уг галыг унтраахаар ажиллаж байна. Гал орон нутгийн цагаас 16.30 цагийн орчимд гарсан гэнэ. Тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон "Үндэсний гамшиг" хэмээн мэдэгдэж, нөхцөл байдалтай биечлэн танилцсан юм. 

Ерөнхийлөгч Эммануэль Макрон: Нэг зүйлийг баттай хэлж байна. Бид хамтын хүчээр сүмийг дахиан босгоно. Энэ ажилд олон жилийг зарцуулах байх. Бид үндэсний бахархлаа дахин сэргээхийн тулд бүхий л хүчээ дайчлах учиртай. Энэ ажилд би өөрийгөө бүрэн дайчлах болно. Улс даяар тархсан шилдэг урчуудыг цуглуулан, энэхүү бүтээн байгуулалтын ажилд оролцуулах болно. Маргаашаас эхлээд Парисын дарь эхийн сүмийг сэргээн засварлах үндэсний болон олон улсын хандивын аян эхлүүлэх болно" гэж хэлжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх