Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/путин_b.jpg

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун нар ирэх долоо хоногт уулзаж магадгүй гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлж эхэлжээ.

Хоёр тал өмнө нь нэг бус удаа ПУТИН-КИМ нарын уулзалт зохион байгуулах санал гаргаж байсан юм. 

Ерөнхийлөгч Путин ирэх 26-27 өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдах  “Нэг Бүс, Нэг Зам” төслийн олон улсын хуралд улсаа төлөөлөн оролцох юм. Тэрбээр уг хурлын дараа Хойд Солонгостой хиллэх ОХУ-ын алс дорнодын бүс нутагт айлчлахаар төлөвлөжээ. 

Гэхдээ удирдагч нар хэрхэн, хаана уулзах нь тодорхойгүй байгаа ч Бээжингийн ойрын эх сурвалж “Нэг Бүс, Нэг Зам” уулзалтын өмнө уулзах өндөр магадлалтай" гэлээ.

Ийнхүү Путин, Ким нарыг уулзах өндөр магадлалтай байгаа нь саяхан  Хойд Солонгосын Шадар туслах Ким Чан Сон өнгөрөгч сард ОХУ-ын Москва, Владивосток хотуудад зочилсон нь уг уулзалтын өмнөх хэлэлцээр гэж олон нийт үзэж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх