Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/138445.jpg

"Хаадын тоглоом" цувралын 8-р бүлэг өнөөдрөөс эхлэн цацагдаж эхэлсэн билээ. Уг цуврал АНУ-д ням гарагийн үдэш 20 цагаас (зарим мужид 21 цагт) гарч байгаа бол зарим "азгүй" фэнүүд дуртай цувралаа ажлын цагаар үзэх сорилттой нүүр тулаад байна. Тухайлбал, Монгол, Австрали (баруун Австрали) зэрэг улсуудад "Хаадын тоглоом" даваа гарагийн өглөө 9 цагт гарч байгаа юм. 

Австралид л гэхэд уг цувралыг шимтэн үздэг хагас сая гаруй хүн байдаг бөгөөд цувралын сүүлийн бүлэг гарч эхэлсэнтэй холбогдуулан олон мянган хүн даваа гарагийн өглөө өвчтэй хэмээн чөлөө авах магадлалтай байна гэж "Slater and Gordon" фирмийн хуульч Даниэль Стоканоски мэдээлжээ. Мөн тэрээр "Хаадын тоглоом" цувралын фэнүүдэд хандаж даваа гаригийн өглөө худал хэлж ажлаа таслахын оронд албан ёсоор чөлөө авах эсвэл удирдлагатайгаа зөвшилцөж ажилдаа эрт ирэх, орой сууж ажиллах зэргээр тохиролцоонд хүрсэн нь дээр гэж зөвлөжээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх