Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/salmon-arm-incident-20190414-1.jpg

Канадын Британийн Колумб мужид байрладаг Соломоны мутар гэх нэгэн сүмд 25 настай этгээд гал нээсний улмаас нэг хүн амиа алдаж, нэг хүн шархадсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Хэргийг тодруулбал:тус сүмд нутгийн оршин суугчид мөргөл хийж байх үеэр 25 настай эрэгтэй дайран орж, хоёр мөргөлчин рүү гал нээжээ. Тэдний нэг нь газар дээрээ нас барсан бол нөгөөг нь яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэсэн байна. Хэдийгээр цагдаа нар тус этгээдийг саатуулсан ч одоогоор түүний хэн болох, яагаад ийм харгис үйлдэл гаргасан талаарх мэдээллийг нууцалжээ. 

Харин цагдаагийн газраас тус халдлагын сэдлийг шашны шалтгаантай гэж үзэхгүй байна хэмээн мэдэгдсэн байна. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: christianchronicle.org

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх