etoim.mn
photos/cropped_image_l 125846.jpg

Японы Сайтама мужид Иүриа Моризүми гэгч эмэгтэйг хүнийг амь нас хөнөөхөөр завдсан хэрэгт буруутган баривчилжээ. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдөр нэгэн дэлгүүрийн ариун цэврийн өрөөнд амаржиж охин төрүүлсэн байна.

Гэсэн ч тэрээр уг хүүхдээд татгалзан дөнгөж төрсөн хүүхдээ ариун цэврийн өрөөний суултуурт хийн тагийг нь хаан орхижээ.

Охиныг олоход түүний биеийн дулаан алдагдсан байсан бөгөөд түүнийг ойролцоох эмнэлэгт яаралтай хүргүүлж эмнэлгийн тусламж үзээлсэн байна. Одоогоор охины биеийн байдал одоо тогтворжсон бөгөөд дахин харзнах хэрэгтэй хэмээн эмч нар үзжээ. Харин түүний эх болох Иүриа Моризүми энэхүү үйлдлээ "Би хүүхдээ ганцаараа өсгөж чадахгүй, жирэмсэн болсоноо эцэг эхдээ ч хэлж чадаагүй"  гэж  тайлбарлсан байна. Иүриа Моризүмигийн гэр бүлийнхэн цагдаа нарт өгсөн мэдүүлэгтээ түүнийг гэр бүлээрээ машинаар явж байхдаа гэдэс өвдсөж улмаар тэд дэлгүүрийн гадаа зогссон. Бид охиныхоо жирэмсэн гэдгийг огт анзаараагүй бөгөөд гэртээ харьсны дараа машины суудал дээрх цусны толбыг хараад түүнийг эмнэлэгт хүргэсний дараа учир явдлыг ойлгосон гэж мэдүүлсэн байна.

Нярай охиныг олсон даруйдаа дэлгүүрийн менежер цагдаагийн газарт дуудлага өгсөн бөгөөд Иүриа Моризүмийн эмчлүүлж байсан эмнэлэг ч мөн цагдаагийн газарт мэдэгдсэнээр энэ хэрэг мэдэгджээ. 

Одоогоор хүүхдийг гэр бүлийнх нь асрамжинд байлгах уу? асрах газар байлгах уу гэдэг нь тодорхойгүй байгаа бөгөөд энэхүү асуудлыг шүүхээс шийдвэрлэх юм байна.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: japantimes.co.jp

Таалагдахгүй байна

3
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх