etoim.mn
photos/14d9b6ukl4tg04846pkuhdndqh.jpg

Манай улсад 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар гадаадын 91 улсын 4.9 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна.

Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 4.1 (83.7%) мянга нь эрэгтэй, 0.8 (16.3%) мянга нь эмэгтэй байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаадын иргэдийн 38.1 хувь нь БНХАУ-ын, 9.7 хувь нь  Австрали улсын, 6.7 хувь нь ОХУ-ын, 5.6 хувь нь БНСУ-ын, 5.2 хувь нь АНУ-ын, 5.0 хувь нь БНСВУ-ын, 3.9 хувь нь Өмнөд Африк улсын, 3.5 хувь нь Канад улсын, 3.5 хувь нь Филиппин улсын, 3.2 хувь нь Их британи улсын, 15.7 хувь нь бусад улсын харьяат байна.

Ажил эрхэлж буй гадаадын иргэдийг насны бүлгээр авч үзэхэд хамгийн их буюу 16.5 хувь нь 45-49 насны иргэд, хамгийн бага буюу 0.5 хувь нь 20 хүртэлх насныхан байна.

Манай улсад 2019 оны 1 дүгээр улиралд ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 1.8 мянга нь уул уурхай, олборлолтын, 972  нь боловсролын, 837  нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 317 нь боловсруулах үйлдвэрлэлийн, 232 нь тээвэр ба агуулахын үйл ажиллагаа, 166  нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа, 161 нь барилгын, 0.5 мянга нь бусад салбарт тус тус ажиллаж байна.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх