etoim.mn
photos/bblack pink.webp

Өмнөд Солонгосын урлагийн ертөнц дахь их гурвалын нэг YG интертаймэнт бүүлийн үед нилээд уналтанд ороод байгаа билээ. Хэдийгээр интертаймэнтээс уналтыг зогсоох арга хэмжээ авч байгаа ч төдийлөн амжилтанд хүрэхгүй байгаа юм. Гэхдээ л тэдэнд босох боломж бас байгаа бололтой. 

Учир нь энэ сарын 10-нд BLACKPINK хамтлаг Бангкокт болсон Samsung Galaxy Launch Event- д оролцжээ. Тэд тус арга хэмжээнд "DDU-DU DDU-DU" болон "KILL THIS LOVE" зэрэг дууднуудаа амьдаар дуулжээ.

Энэхүү арга хэмжээний дараа BLINK-үүд (хамтлагийн фэнүүд ) цахим орчинд BLACKPINK-ийг муулаад байсан хүмүүст гэж хэлэхэд тэд ийм л чадвартай хүмүүс. Гишүүд бүгд  YG-ын хатуу бэлтгэлийг хийж ирсэн. Тэднийг зүгээр ч нэг сонгоогүй. Тэд ийм л чадвартай хүмүүс гэж бичжээ. 

Үүний дараа цахим орчинд YG-ыг уналтанд орж их гурвалаас хасагдсан гэсэн мэдээ замхарч байгаа бөгөөд хэнд ч унаж босох үе байна. Уналаа гээд сөхөрдөг нь YG биш гэсэн сэтгэгдлүүд ар араасаа цуварч байна. 

 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: koreaboo.com

allkpop.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх