etoim.mn
photos/fd11beab280d5cacgreat.jpg

Дорноговь аймгийн ИТХ-ын энэ сарын 8-ны ээлжит хуралдаанаар аймгийн хэмжээнд хугацаа нь дуусч байгаа 13, кадастрын бүртгэлийн системд бүртгэгдээгүй 13, шинээр нэг, нийт 27 газрыг 30 жилээр аймгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргалаа.

Даланжаргалан сумын Далантүрүүгийн рашаан, Иххэт сумын Дунд, баруун мандал уул, Сайншанд сумын Хамрын хийд, Хашаатын говь, Ханбаян зүрх хайрхан уул, Зоогийн хоолой, Улаанбадрах сумын Хар заг, Аргалант уул, Тахиат уул, Өвөр цайдмын тойром, Хоньч, Харангад уул, Эрдэнэ сумын Дулааны заган ой гэх 13 газрын тусгай хамгаалалтад байх хугацаа энэ оны долдугаар сарын 30-нд дуусч байгаа тул хугацааг нь дахин сунгасан байна.

Аймгийн тусгай хамгаалалтад авсан боловч Ашигт малтмал, Газрын тосны газрын кадастрын бүртгэлийн системд бүртгэгдээгүй Хатанбулаг сумын Сулин хээр орчмын газар, Хүрээтийн сухай, Монголын хад, Хөвсгөл, Улаанбадрах сумын нутагт орших Шувуун шанд, Улаанбадрах сумын Цагаан овооны тал, Түймэртийн тал, Мандах сумын Цагаан цав, Иххэт сумын Их бага, эрээний уул, Хатанбулаг сумын Хатны булаг, Алтанширээгийн Сайн ус, Хатанбулаг сумын Толийн булаг, Мандах сумын Өлгий хийд, Иххэт сумын Даргиатын булаг зэрэг 13 газрыг дахин тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргав.

Учир нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээллийн санг сум, аймгийн түвшинд нэгтгэж, цаашлаад мэдээллийн санг БОАЖЯ, АМХЭГ, ГЗБГЗЗГ-ын мэдээллийн сантай нэгтгэн мэдээллийн зөрчлийг арилгах шаардлага гарсан бөгөөд энэ чиглэлээр Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй талаар аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хурлын үеэр мэдээлсэн юм. Мөн дээрх газрууд нь байгалийн үзэсгэлэн бүрдсэн давтагдашгүй сонин тогтоцтой, ховор ан амьтан болоод түүх, өв соёлын үнэт зүйлсийг агуулсан тул говийн эко системийг хадгалах, байгалийн болоод түүхийн дурсгалт газрыг хамгаалах, аялал жуулчлал хөгжүүлэх шаардлага байгааг албаныхан онцолсон юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх