etoim.mn
photos/c83ae3043a47e8e8afaa7f295282d7b7c3d021d3.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн байдлыг нягтлах асуудлаар Түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын Дэгийн тухай хуулиар УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэн дэмжээгүй 3, 3 гишүүн үг хэлж байна.  

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: С.Зориг агсны амь насыг 1998 онд гэрт нь хөнөөсөн. Зарим улстөрч мэдэхгүй сонсоогүй юм шиг явж байна. Ж.Наранцацралт , О.Дашбалбар, О.Энхсайхан, Авлигатай тэмцэх газрын дарга асан Ц.Дангаасүрэн агсан, цааш яривал н.Төмөр-Очир гуай яагаад алагдав. Яривал олон юм байгаа. 20, 21 дүгээр зуун Монголын эх орончдын амийг хөнөөсөн зуун байсан. Энд байгаа улстөрчид мэдэхийг хүсдэггүй. Бүх юм утга учиртай.  Гэтэл манай УИХ-ын гишүүд яагаа ч үгүй гээд яриад сууж байна. Ичих хэрэгтэй.

Амьд гэрчтэй хэрэг илрэхгүй байна гэж байдаггүй юм. 21 жил нуулаа. 16 настай хүүхэд хоёр настай хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг дагуулж очоод алсан гэдэг жүжгээ хэзээ болих вэ. Г.Эрдэнэбат прокурор хангалттай нотлох баримттай гээд байгаа. Хангалттай нотлох баримттай юм бол яагаад хэргээ хүлээ гээд хорих өрөөнд нь зодоод байдаг юм бэ. 

Монгол улсын маш олон хуулийг зөрчин, хилс хэргээр хүнд хэрэг үүрүүлсэн энэ хэргийг эцэслэх цаг нь болсон. Тиймээс түр хороог байгуулахыг зөвшөөрч байна.

Эцэст нь хэлэхэд тэр хэлмэгдүүлэлтийг өөхшүүлсэн, мафын гар хөл болсон гишүүдтэй ч тэмцэх болно. Түр хороо байгуулахыг 2 жил эсэргүүцсэн хүний нэг бол О.Баасанхүү чи. Чи бол УИХ-д байх ёсгүй баас юм шүү гэдгийг хэлмээр байна. 

УИХ-ын гишүүн Т.Нямбаатар: Түр хороонд орж ажиллах хүмүүст хандаж хэлэхэд эрүүдэн шүүсэн бичлэгтэй холбоотойгоор нийгэмд маш том зөрүүтэй ойлголт үүссэн. Тиймээс эрүүдэн шүүх, хүн амины хэрэг 2-ыг салгаж ойлгуулах хэрэгтэй байх шүү. Нөгөө талдаа 3 шатны хэрэг дээр шийдэгдсэн хэрэг дээр анхаарал хандуулж, тухайн үед ял авсан хүмүүсийг ч гэсэн анхаарал хандуулах хэрэгтэй байх шүү.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Санал хураалтад 50 гишүүн оролцсоноос 37 нь дэмжсэн юм.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[43.231.113.1]

2019-06-06 23:56:42

Баасанхүүгээс дандаа баас үнэртэж байдаг. Хар залуугаараа хоол ундаа ч зохицуулж чадахгүй дандаа л өмдөндөө чацга савируулж хавь ойрдоо Харьгиа цэвэрлэх байгууламж шиг өмхий самхайгаа хангинуулж явдгаа болимоор юм. Сүүлийн үед зурагтаар гарахад нь хүртэл өмхий үнэртээд байдаг болсон байна лээ. Баасанхүү нэг юм яриад зурагтаар гарахаар өжлын өрөөгөөр дүүрэн өмхий самхай үнэр. Арц хүж асааж янз бүр болж байж арай гэж үнэрийг нь дарах гээд хэцүү юм аа. Ус цасанд сайн орж дотуур хувцас ялангуяа өмд бандаашаа ойрхон ойрхон сольж байхгүй бол тувтан баас ялгадасны үнэртэй яаж амьдрах гээд байгаа юм ? Их хурлын танхим ч гэсэн тэнд чинь хүн ажилладаг юм байгаа биз дээ. Хүний баас үнэртээд сууж байх ямар олигтой л байв гэж.

0

[202.131.243.186]

2019-04-15 16:01:29

энэ баасанхүү гэдэг УИХ гишүүн оюуны хомсдолтой хүн шиг

bairand tavichihsaan Batzandang

[115.171.244.183]

2019-04-13 19:48:42

Batzandan mini Ih hurliin tanhimd suuj alia salbadai bolj nudnii bulaitahiin orond gudamjindaa garaad tsog javhlantai ni argagui jagsaal, tuglaar hiij gudamjindaa l temtsel hiij baival daa monchig ih zohih yum baina doo. Eldev bohir bulai helleg helj baihad tsenzuurgui ih amar

bairand tavichihsaan Batzandang

[115.171.244.183]

2019-04-13 19:48:42

Batzandan mini Ih hurliin tanhimd suuj alia salbadai bolj nudnii bulaitahiin orond gudamjindaa garaad tsog javhlantai ni argagui jagsaal, tuglaar hiij gudamjindaa l temtsel hiij baival daa monchig ih zohih yum baina doo. Eldev bohir bulai helleg helj baihad tsenzuurgui ih amar