Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5f1cbc_fd4db85b-6051-4e9a-a90e-098190394841_x974.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн байдлыг нягтлах асуудлаар Түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 1998 оноос хойш 2015 хүртэл олон хэргийг нууц гэж үзээд олон нийтээс нуусан байдаг. Үүнийг ил гаргах боломж байгаа юу? Ж таймын эзэн гээд байгаа хүнн Эрдэнэтээс 4000 хүнийг луйвардсан байгаа. Үүнийг шийдэх юм уу?

Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Тэр нууцын зэргийн хэргүүд бол тагнуулын байгууллагад шийдэгдсэн байдаг. Цагдаа дээр тийм хэрэг байхгүй. Жи таймын хэргийг шалгаж байгаа. Багахан хураасан гэсэн мөнгө байгаа. Түүнийг нь хохирогчдод хувааж өгөх санал гаргасан гэсэн мэдээлэл байгаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: 2017 оны 9-р сард Олон улсын парламентийн хорооноос 10 төрлийн санал зөвлөмжийг энэ хэрэгтэй холбогдуулан өгсөн байдаг. Энэ зөвлөмжид Түр хороо байгуулахыг зөвшөөрсөн байдаг. Тэгэхээр түр хорооны бүрэлдэхүүнийг тодорхой болгомоор байна. Бүрэлдэхүүнд маргаан үүсээд байгаа юм. Хэргийг шалгах хүрээ хязгаарыг хэрхэн шийдэрлэх вэ?

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Энэ хэрэг маш олон жилийн нүүрийг үзлээ. Хэргийн улмаас олон ч хүн хохирч үлдэж байна. Уг нь нийгмийн тэгш шударга байдлыг хангахад хууль шүүхийн байгууллага маш том үүрэгтэй. Гэтэл хууль, шүүхийн байгууллага өөрсдөө хүнээ хэлмэгдүүлдэг, шударга бусаар ажиллаж байна. Тиймээс нууц илэрч байгаа дээр нь хууль, шүүхийн байгууллагын асуудлыг цэгцлэх хэрэгтэй байгаа. Хуульзүйн яам энэ тал дээр хэрхэн ажиллах вэ?

Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Монголд сүүлийн жилүүдэд МАФ үүссэн нь үнэн шүү дээ. Миний чадан ядан зүтгээд байгаа зүйл бол энэ биежсэн мацыг нураах хэрэгтэй. Хууль, мөнгө, бизнес бүгд холилдохоороо МАФ үүсдэг. Эрдэнэт, Зоригийн хэрэгт үүссэн асуудал чинь биежсэн мафын илэлрэл юм. Эхлээд мафын системээ нураачаад дараа нь хууль эрхзүйн хүрээгээ шинэчлэх, өөрлчлөх хэрэгтэй. Бүүр Үндсэн хуулийн хүрээнд. Би Өмгөөллийн тухай хуулийг оруулсан. Үүнийг шийдээд өгчих л дөө. Миний санаа энэ МАФ-ыг дарж байж санаа амарна. Тэр хүртэл ажиллах болно. Харин хугацаа бага байна. Та бүхэн дэмжээд өгөх ёстой.

УИХ-ын гишүүн, Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Ажлын хэсгийг УИХ байгуулж өгөх байх гэж бодож байна. Ажлын хэсэгт хуулийг засах, завхарлыг үгүй хийх хүмүүсийг оруулах ёстой. Тэрний оронд тагнах, завхаруулах хүмүүсийг оруулахгүй байх ёстой гэдгийг би шууд хэлмээр байна. Энэ Түр хороо С.Зоригийн хэрэг гарсан өдрөөс өнөөдрийг хүртэл болсон бүх процессийг шалгах болно. Хэргийн эргэн тойронд 1937 оны хэлмэгдүүлэлт болсон нь үнэн. Цаашид 40, 50 жил дахин хэлмэгдүүлэлт гаргахгүйн тулд ажиллах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх