Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5caff769c51e7.jpeg

Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарах гэрээг батлахыг Их Британийн Ерөнхий сайд Тереза Мей хууль тогтоогчдодоо уриалсан байна.

Т.Мей пүрэв гарагт парламентын гишүүдэд хандах хэлэхдээ, Их Британи, ЕХ “Brexit”-ийг 10 дугаар сарын 31 хүртэл хойшлуулахаар тохиролцсон хэмээгээд, хэрэв парламент гэрээг баталсан тохиолдолд уг хугацаанаас өмнө ЕХ-ноос гарах боломжтой гэжээ.

Их Британи ЕХ-ны бүрэлдэхүүнд байгаа тохиолдолд ирэх тавдугаар сард болох Европын парламентын сонгуульд оролцох шаардлагатай болох юм.

Т.Мей зөвшилцөлд хүрэхийн тулд сөрөг хүчний Хөдөлмөрийн намыг хамтран ажиллахыг уриалсан байна. Тус намын удирдагч Жереми Корбины хэлснээр, нам хоорондын хэлэлцээг нухацтай үргэлжлүүлж байгаа ажээ.

Т.Мейн эрх баригч намын “Brexit”-ийг дэмждэг хууль тогтоогчид түүнийг огцрохыг шаардаж байгаа бол сөрөг хүчний хууль тогтоогчид “Brexit”-ийн талаар бүх нийтийн санал хураалт явуулахыг хүсэж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх