etoim.mn
photos/15548844675cada773197fd.jpg

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эхээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 5-10 хэм, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 11-16 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 хэм, бусад хэсгээр 3-5 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

2019 оны 04 дүгээр сарын 12-ноос 04 дүгээр сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

12-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь талын нутгаар секундэд 15-17 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурна. 13-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарч, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх