Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/TCGZNVCcatZtAh84NC9bJo.jpg

БНХАУ-ын Үндэсний сансар судлалын удирдах газрын харьяа Сар судлал, сансрын хөтөлбөрийн төвөөс тэдний илгээсэн сар судлах төхөөрөмж сарны нөгөө тал дээр шинжлэх ухааны судалгаа явуулах зорилгоор 170 гаруй метр аялсан талаар мэдээллээ.

Хэдийгээр судалгааны ажлаа цаг алдалгүй хийхийг хүссэн боловч байгалийн хүчин зүйл гэдэг шиг сарны температур маш өндөр хэмд хүрсэн учраас судалгааны ажил хэсэг зуур саатжээ. Гэсэн ч ажиллах орчин бүрдсэн учраас “Yutu-2” судалгааны төхөөрөмж өчигдөр буюу өнгөрсөн мягмар гарагаас эхлэн судалгаа шинжилгээний ажлаа үргэлжлүүлж эхэлсэн байна. 

Тус төхөөрөмжийг өнгөрсөн нэгдүгээр сарын 3-нд сарны өмнөд туйл дахь "Вон Карман" тогоо руу илгээсэн бөгөөд гурван сар ажиллах хүчин чадалтайгаар бүтээсэн ч эрдэмтдийн тооцоолсноос удаан хугацаагаар ажиллаж байгаад баяртай байгаагаа мэдэгджээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: bbc.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх