Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/PYH2019040911250001300_P4.jpg

БНСУ-ын Хөдөө аж ахуйн сайд Ли Гэе Хө Африкийн гахайн мялзан өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус улсруу малын гаралтай бүтээгдэхүүн оруулахыг хориглолоо хэмээн мэдэгджээ. 

Тэрээр одоогийн байдлаар гахайн мялзанг эмчлэх арга зам болон урьдчилан сэргийлэх вакцин хараахан гараагүй байгаа учраас энэ халдвар тархвал улс оронд асар их хохирол учруулна хэмээн нэмж хэлсэн байна. 

Өнгөрсөн сард Хятад жуулчны авчирсан хиамнаас гахайн мялзангийн вирус илэрсэн нь энэхүү шийдвэрийг гаргахад түлхэц үзүүлсэн бөгөөд БНХАУ, Вьетнам, Монгол зэрэг халдвар тархаад байгаа улс орнууд руу аялахдаа мал аж ахуйн ферм, халдвар тархсан газруудаар зочлохгүй байхыг, мөн БНСУ руу малын гаралтай бүтээгдэхүүн авч ирэхгүй байхыг уриалжээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: arirangnews.com

Таалагдахгүй байна

2
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.179.25.77]

2019-04-10 14:44:39

монголын гахай гэж хэдхэн балдууш байгаа ш дээ.экспортлоно гэж юу байсын.