etoim.mn
photos/_106375005_9c473010-c43c-474c-84b5-ffdbc5b32e94.jpg

Өдгөө 83 настай Буддын шашны тэргүүн XIV Далай лам Энэтхэгийн эмнэлэгт хүргэгдсэн талаар "Theguardian" сайт мэдээллээ. 

Түүний бие өнөө өглөө Дармсалад буюу өөрийн амьдардаг хотдоо байхад бага зэрэг чилээрхсэн байна. Энэ талаар түүний хувийн нарийнбичиг "Бид урьдчилан сэргийлэх үүднээс Далай ламыг Дели хот руу аваачсан” гэж хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдсэн байна. 

Мөн тэрээр 83 настай Далай ламд уушгины үрэвсэл буюу уушгины хатгаа өвчний онош тогтоогдсон. Тиймээс Далай лам хэд хоног эмнэлэгт хэвтэх шаардлагтай гэжээ.

Далай лам нь Буддын шашны болон улс төрийн томоохон зүтгэлтэн бөгөөд тэрээр 1989 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртэж байсан юм. Хэдий нас өндөр болсон ч тэрээр ард иргэдийн амар амгалангийн төлөө хичээнгүйлэн залбирхын зэрэгцээ идэвхтэй аялж, улс төрийн удирдагчид, нэртэй эрдэмтэдтэй уулзаж, сүсэгтэн олонд ном айлддаг. Ингэснээр амар амгалан гэгчийг ард иргэдэд түгээж сайн сайхан бүхнийг дэлгэрэнэ гэж найддаг хэмээн нэгэн удаа хэлж байжээ. 

Бэлтгэсэн: Ц:Эрдэнэтуяа

эх сурвалж: bbc.com

theguardian.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.131.249.202]

2019-04-10 16:04:33

YUND NI SANAA ZOWDOG YUM, NOMIIN XVCHEER BOSOOD L IRNE BIZ, VNEN XUDLIIG NI XARJ L BAIY,