Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/a0000946_parts_5ad544b67f17f.jpg

Япон улс дэлхий нийтэд нэгэн сонирхолтой мэдэгдэл хийжээ. Тэд ирэх 2024 онд гэхэд өөрийн улсын мөнгөн тэмдэгт тэр дундаа  10000, 5000, 1000 иений мөнгөн дэвсгэртийнхээ загварыг шинэчилхээр болсон байна. Шинэчиллийн явцад тэдгээр мөнгөн тэмдэгтүүдийн ирмэгийг өөрчлөхөөс гадна дээр байдаг хүмүүсийн хөргийг солихоор болжээ.  Ингэснээр тус улсын мөнгөн тэмдэгтийн хуурамчаар үйлдэхээс сэргийлж чадна гэж найдаж байгаа юм байна. 

Одоогоор шинэчилсэн мөнгөн тэмдэгтийн нэгдсэн журмаар солих эсвэл бага багаар гүйлгээнд оруулах эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Харин одоогийн гүйлгээнд ашиглаж байгаа 10000 иений мөнгөн дэвсгэртэнд соён гэгээрүүлэгч Юкичи Фүкүзава, 5000 иений мөнгөн дэвсгэртэд Мэйжигийн эриний зохиолч Ичиё Хигүчи, 1000 иений мөнгөн дэвсгэртэд микробиологич Хидэё Ногүчи нарын хөрөг байдаг  бол шинэчилсэн мөнгөн дэвсгэртүүдэд Японы түүхэнд нэрээ үлдээсэн бизнес эрхлэгч Эйичи Сибүсава (1840-1931), сурган хүмүүжүүлэгч Юмэко Цүда (1864-1929), бактериологич Сибасабүро Китазато (1853-1931) нарын хөргийг хэвлэхээр төлөвлөжээ.  

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: asia.nikkei.com

bloomberg.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх