Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/c12093c896da0cceba2fb516fc535df0.jpg

Баянзүрх дүүргийн 19 дүгээр тойрогт явагдсан ИТХ-ын дахин сонгуулийн дүнгээр МАН-аас нэр дэвшигч Б.Галхүү ялалт байгуулсан. Б.Галхүүг мөнгө тарааж хууль зөрчин ялалт байгуулсан гэх асуудлаар тус сонгуульд бие даан нэр дэвшсэн н.Туул хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан байдаг.

Шүүхээс БЗД-ийн сонгуулийн хорооны МАН-аас нэр дэвшсэн Б.Галхүүг сонгогдсонд тооцож түр үнэмлэх олгосон 20 дугаар тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлэх эцсийн шийдвэрийг гаргасан байна. Мөн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны сонгуулийг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан байна. Шүүхийн шийдвэр эцэслэн гарсантай холбогдуулан БЗД-ийн АН-аас 12.00 цагт Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийхээр болжээ.

Б.Галхүүгийн сонгуулийн сурталчилгаанд ажилласан н.Энхбаатар гэх эрэгтэй мөнгө тараасан гэх асуудлаар шалгагдаж байгаа байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх