etoim.mn
photos/1509593245_img_9354.jpg

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай өчигдөр /2019.04.08/ ажлаа өгөх хүсэлтээ өгсөн байна. Тэрбээр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын ерөнхий прокурорт гаргажээ.

УИХ-аас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон дагалдах бусад хуульд өөрчлөлт оруулж баталсан. Энэ хуулийн дагуу хуулийн байгууллагуудын удирдлагыг өөрчилж буй. Тухайлбал, Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилж, прокурорын орлогч Б.Амгаланбаатарыг огцруулаад байгаа юм.

Ерөнхийлөгчийн зүгээс М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр УИХ-д хүргүүлсэн билээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх