etoim.mn
photos/f7a4a85c51c446118eb0c344ca607fe2.webp

Солонгосын OCN телевизийн бүтээл "Дуу хоолой" цувралын шинэ бүлэг энэ оны эхний хагаст үзэгчдийн хүртээл болох гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тус цувралын шинэ бүлэг ирэх сараас эхлэн үзэгчдийн хүртээл болохоор болжээ. 

Эхний ээлжинд тус цувралын гол дүрийн баатруудын оролцсон тийсэр цацагдсан бөгөөд энэ удаагийн бүлгээс үзэгчид өмнөх бүлгүүдээс илүү ихийг хүлээж байгаа сэтгэгдлүүдээ OCN телевизийн цахим хуудсанд ирүүлсээр байгаа юм. 

Нитизүүийн хувьд тус  цуврал ихээхэн ритинг өндөртэй байгаа бөгөөд шинээр ямар дүр гарч ирэх нь мөн өмнөх цувралын төгсгөлд гарсан тэрхүү нууцлаг оньсогын хариуг бүрэн тайлах эсэх дээр ихээхэн таамаг дэвшүүлээд байгаа юм. Түүнчлэн төслийн багийнханы нууцалж байгаа зарим нэг мэдээлэлд тулгуурлан нитизүүд нэгдүгээр бүлгийн гол дүр болсон жүжигчин Жан Хюк болон SUPER JUNIOR хамтлагийн гишүүн Еэ Сүнг нарыг эргэн ирж магадгүй гэсэн таамгийг дэвшүүлжээ. 

Магадгүй тэд нэгдэж нэг баг болвол хэт шаргуу мөрдөгч болон төгс хакер. "АЛТАН ЦАГ" багийн одоогийн бүрэлдэхүүн дээр нэмэгдээд жинхэнэ төгс төгөлдөр бүрдэл болно гэцгээж байгаа  юм. Тэд үнэхээр нэгдэх үү? эсвэл одоогийн баг дахин өөр нэгэн шинэ түүхийг бичих үү? гэдгийг ирэх тавдугаар сард мэдэх боломжтой. 

Ингээд та бүхэндээ "Дуу хоолой" цувралын гуравдугаар бүлгийн шинэ тийсрийг танилцуулж байна.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: koreaboo.com

soompi.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

amraa

[203.91.115.37]

2019-04-09 20:32:10

togsgold n onisogo taalgasiimuu