etoim.mn
photos/235398-21012019-1548054156-1976383173-man_buleg.jpg

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийв. Тус бүлгийн хуралдаанаар Үндсэн  хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ. Мөн Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл сонсчээ. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:  Үндсэн хуулийн өөрчлөлтийн чиглэлээр УИХ-ыг хариуцлагажуулах, парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, Засгийн газрыг тогтвортой, хариуцлагатай ажиллуулахад анхаарч байна. Шүүхийн хараат бус байдлыг хангах, орон нутгийн одоогийн тогтолцоог боловсронгуй болгох талаар Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусч байгаа. Ажлын хэсэг хоёр жил гаруй хугацаанд ажиллаж байна. Өнөөдрийн тухайд МАН-ын бүлгээс мэдээлэл сонсоод дахин хэлэлцэнэ гэж үзсэн хэмээлээ.

Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан мэдээлэл хийсэн бөгөөд энэ чиглэлд МАН дөрвөн үндсэн чиглэлд анхаарч байгаа гэнэ. Нэгдүгээрт УИХ-ыг хариуцлагажуулах, парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, хоёрдугаарт Засгийн газрын эрх мэдлийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлж, тогтвортой хариуцлагатай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарч байгаа юм байна. Гуравдугаарт шүүхийн хараат бус бие даасан байдлыг хангах чиглэлд өөрчлөлт хийх, дөрөвт орон нутгийн одоогийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр анхаарч байна

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

- Үндсэн хуульд ямар өөрчлөлт тусгах вэ?

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан: Хүн бүрийн санаа бодол өөр. Үндсэн хуульд нмэлт өөрчлөлт оруулах төсөлд 70-аас дээш хувийн санал авсан заалтыг оруулж байна. Үндсэн хуулийн 7-8 зүйлд өөрчлөлт оруулж байгаа. Үүний нэг хэсэг нь 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт орсон долоон зүйлд өөрчлөлт орж байгаа. Чуулганы үргэлжлэх хугацаа, "давхар дээл"-тэй холбоотой, Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой, төсөв хэлэлцэн батлахдаа тал тал тийш нь чангаадгийг болиулах зэргийг асуудал байна. Ажлын хэсэг олон удаагийн хурал, хэлэлцүүлэг, санал асуулга зэрэг олон төрлийн ажил зохион байгуулсан. Үндсэн хуулийн өөрчлөлтүүдийн талаар иргэдийн саналыг авсаар байна. Хэлэлцүүлэг үргэлжилж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа долоо хэмжиж нэг огтлох зарчмаар явна. 

- Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэвээр үлдээх үү?

Ерөнхийлөгчийн хууль санаачлах, чиглэл өгөх эрхийг хэвээр үлдээж байгаа. Олон нийтийн хэлэлцүүлгээр Ерөнхийлөгчийн шүүх эрх мэдэлд хэт хутгалдгийг хязгаарлаж өгч байгаа. Ерөнхий сайдад Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөхийг хэрэгжүүлэхээр эрх мэдлийг нэмж байгаа. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 4/1-ээр тавьж байгаа. 

Төсөв хэлэлцэн батлах үйл явц УИХ-д байна. Гэхдээ Засгийн газартайгаа зөвшилцөж%, хөгжлийн төсөв оруулж ирэх заалт орсон байгаа. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх