Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/682904506da9961b9c09612e190c9e1e.jpg

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан зургаан орлогчтой ажиллахаар болжээ. Өнөөдөр орлогч нарыг томилох НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд хэвлэл мэдээллийн хэрэгслийг оруулахгүй байх үүрэг даалгаврыг хамгаалалтын албанд өгчээ. Хотын даргын орлогч, төслийн удирдагчид доорх хүмүүсийг томилох асуудлаар яг одоо НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж байна. Хотын дарга С.Амарсайхан албан ёсоор хоёр орлогчтой байна. Мөн төслийн менежер нэрээр дөрөв нийтдээ зургаан орлогчтой байхаар бүтцээ батлуулсан. Тэрбээр орлогчийн асуудлаар хүргүүлсэн зөвшилцөх бичигтээ дараах хүмүүсийн нэрсийг оруулж иржээ.

1. Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогчоор Ж.БАТБАЯСГАЛАН,

2. Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.АНХМАА,

3. Инноваци технологийн хөгжил хариуцсан Төслийн удирдагчаар О.ХАЛИУНБАТ

4. Агаар орчны бохирдол хариуцсан төслийн удирдагч Д.МӨНХЖАРГАЛ

5. Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.ОТГОНСҮХ

6. Хот байгуулалтын асуудал хариуцсан Төслийн удирдагч О.МӨНГӨНШАГАЙ-г тус тус томилуулахаар тусгажээ.

Ингэснээр өмнөх С.Батболд даргын багийнхнаас Дэд бүтэц, гэр хорооллын асуудал хариуцсан орлогч Х.Баярхүү, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр нар албан тушаалаасаа чөлөөлөгдөж,  Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа нар шинэ даргын бүрэлдэхүүнд үлджээ.

   

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх