etoim.mn
photos/olloo_mn_1554687564_5232.jpg

Жирийн иргэдийн боломжийг дээрэмдэж, ЖДҮХС-аас зээл авсан гэх УИХ-ын гишүүдэд холбогдох хэргийг эхнээс нь шалгаж дуусаад, шүүхийн шатанд шилжүүлсэн байгаа талаар албаны эх сурвалж хэллээ.  

Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Л.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Ингэснээр тэр хоёр шүүгдэх нь тодорхой болов.  

АТГ-аас таван гишүүнийг ЖДҮ-гийн хэрэгт холбогдуулан шалгасан бөгөөд тэднийг яллагдагчаар татах тогтоолд гарын үсэг зурсан бол бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргэсэн байгаа юм.  

Тэгвэл УЕП-оос эдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх болсон шалтгааныг удаа дараа хэлж байгаа юм.  

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир  ЖДҮХС-аас барьцаагүй зээл авсан гэв  

Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан мэдээлэл хийхдээ “Жирийн иргэн бол хуульд шаардлагатай бичиг баримт, зээлийн материал олгохдоо ийм барьцаа, ийм зүйл бүрдүүлнэ гэж зээлээ авдаг. Гэтэл УИХ-ын Д.Дамба-Очир ганцаараа барьцаагүй зээлийн гэрээ, барьцаагүй зээл авсан байгаа юм. Тиймээс энэ хүний асуудлыг шалгаж оруулж ирж байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өөрийн компанийг дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү тань өөр хүнтэй хамтран уул уурхайн хайгуул хийх гэж оролдсон асуудал үүссэн” гэсэн.

УИХ-ын гишүүн Л.Энхболд бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор зээл авсан гэв

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар УИХ-ын гишүүн Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор Х тайлантай басан автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-ийн компанийг иргэн Ч-ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч мах боловсруулах “Дэлгэр говь” төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн бичгийг УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хүргүүлснийг шийдвэрлэж 950 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-аас гаргаж өгсөн байна.  Уг хэргийг шалгах ажилд түүний бүрэн эрхийг саад учруулна гэж прокуророос үзсэн байгаа ажээ.  

Тэгвэл таван гишүүний хоёрынх нь хэрэг шалгагдаж дуусаад, прокурорын байгууллагад хянагдаад шүүхийн шатанд шилжсэн байгаа юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх