Өмнөд Солонгосын алдарт гурвалын нэг болох YG интертаймэнт сүүлийн үед нилээд уналтанд ороод байгаа билээ. Мэдээж үүнд Сынгрыгийн асуудал холбоотой боловч хамгийн гол нь КПОП хаан гэгддэг алдарт Big bang хамтлаг түр завсарлага авсантай холбоотой юм. Хэдийгээр YG интертаймэнт IKON болон Blackpink зэрэг шинэ шинэ залуу хамтлагуудаар цус сэлбэж тэдний уран бүтээл дэлхий нийтэд таашаагдаж байгаа ч ХААД-ын олдог орлогын талыг ч олж чадахгүй байгаа юм.
Гэсэн хэдий ч YG бууж өгөлгүй уран бүтээлчдийнхээ эргэн эрэлтийг сүр дуулиантайгаар хийж байгаа билээ. Тэдний нэг нь Blackpink хамтлагийн эргэн эрэлт юм. Тэдний шинэ уран бүтээл болох "KILL THIS LOVE" дууг нээлтээ хийсэн даруйд 60 сая хүн үзэж түүхэн амжилт тогтоожээ.
Ингээд та бүхэнд Blackpink хамтлагийн "KILL THIS LOVE" дууг танилцуулж байна.
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа
эх сурвалж: Allkpop.com