Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/250px-Game_of_Thrones_title_card.jpg

"Хаадын тоглоом” цуврал киноны нэгээс наймдугаар бүлэгт тоглосон бүх жүжигчин Нью-Йорк хотын “Radio City Music Hall” театрт цуглаж, эцсийн буюу наймдугаар цувралыг нээх улаан хивсний ёслолд оролцжээ.

Энэхүү дэлхийн кино наадмуудын шилдэг шагналыг удаа дараа хүртсэн кинонд Вестеросын хаант улсын талаар өгүүлдэг бөгөөд АНУ-ын 30 сая гаруй үзэгчдийн сонирхлыг татсанаар “HBO” сувгийн хамгийн шилдэг бүтээлээр тодорсон юм.

Киноны эцсийн цувралын зураг авалт 2017 оны 10 дугаар сард эхэлснээс хойш цувралын үйл явдлын талаарх мэдээллийг нууцалсаар ирсэн бөгөөд зөвхөн жүжигчдийн зургийг л олон нийтэд дэлгэж байсан юм. Цувралын эхний зургаан бүлэг тус бүр 10 ангитай байсан бол долдугаар бүлэг 7 ангитай байсан юм. Харин эцсийн цувралын хувьд 6 ангитай байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлээд олон нийтийн дунд байгаа юм.

Наймдугаар цуврал энэ сарын 14-нөөс эхлэн үзэгчдийн хүртээл болно. 13 настайгаасаа эхлэн тус цувралд Аря Старкийн дүрийг бүтээсэн Мэйси Уиллиамс одоо 21 нас хүрчээ. Тэрээр хэлэхдээ, Умард Ирландын маш хүйтэн цаг агаарт гадаа зураг авалтад оролцож байсан үеийг хэзээ ч мартахгүй гэсэн байна.

Зохиолч Жорж Р.Р.Мартины “Гал мөсний дуун” зохиолоос сэдэвлэсэн энэхүү цуврал киноны эцсийн бүлэгт төмөр сэнтийн төлөөх агуу тулааны талаар өгүүлэхээс гадна үхэшгүй мөнхийн Шөнийн хаанаар удирдуулсан Цагаан үхдлүүдийн зомби арми хүн төрөлхтөнд аюул занал учруулахаар өмнө зүгээс ирж байгааг харуулах юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх