Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/238245-05042019-1554452815-715957366-0.jpg

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох саналыг зөвшилцөхөөр Ерөнхийлөгчөөс УИХ-д ирүүлсэн. 

Б.Жаргалсайхан 55 настай. Өвөрхангай аймагт ЕБС, Хууль цаазын сургуулийг тус тус төгссөн. Прокурорын газарт 31 дэх жилдээ ажиллаж байгаа юм. Дараагаар нь гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн О.Содбилэг: С.Зориг агсны хэргийг шийдвэрлэхдээ иргэдийг яргалж байж, хэргийг хүлээлгэсэн байна. Энэ нь миний сонгогдсон Орхон аймгийн иргэд. Шүүхийн шийдвэр гарсан байгаа. Та Ерөнхий прокурор болвол эсэргүүцэл бичих үү? Хэргийн шийдвэр маш олон зүйлийг нууц гэдэг нэрээр халхалж, гаргасан. Нууцаас гаргасан ч прокурор дээр гацсан гэсэн ойлголт байгаа. Нууцлалаас та гаргах уу? Гурван шатны шийдвэрийг ил болгох хэрэгтэй байна. 

Нэр дэвшигч Б.Жаргалсайхан: Миний хувьд эрүүдэн шүүхтэй холбоотой асуудал хэвлэл мэдээллээр гарсан хэмжээнд байгаа. Шинээр гарсан асуудлаар ярих боломжгүй. Эрүүдэн шүүхтэй холбоотой гарсан асуудлыг нотлох баримтын хэмжээнд буулгаж авах ёстой. Энэ үндэслэлээр Дээд шүүхэд өргөдөл бичнэ. Эрүүдэн шүүхтэй холбоотой ил болгох зүйл байвал хуулийн хүрээнд ил болгоно. Бичлэгийн хүрээнд тодорхой хэмжээний мөрдөн байцаах ажиллагаа явагдана.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Судалгааны үзүүлэлтээр шударга ёсны хүсэмжлэл 95 хувьд хүрсэн. Улс төрийн намын дарга, өөр салбарт ажиллаж байсан хүн Улсын ерөнхий прокурор болдог байсныг халж байна. Томилсон хүндээ биш төрт ёс, өв уламжлалдаа үнэнч байх ёстой. Нэг ч хүнийг хэлмэгдүүлдэг зорилгогүйгээр ажиллаарай. Төр таныг сонгосон, төрийн хуульд захирагдах хатуу зарчимтай ажиллана гэж найдаж байна. Прокурорын байгууллагад томилогдсон захиалгаар ажилладаг  хүмүүсийг цэгцлэхээс таны ажил эхлэх болов уу? гэж бодож байна. Таны ажилд амжилт хүсье. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Нэг хүнээс зүйл шалтгаалахгүй. Та багаар ажиллана. Бизнесийн мөнгөтэй хүмүүсээс хараат бусаар ажиллах бололцоо байгаа юу?

Нэр дэвшигч Б.Жаргалсайхан: Хуулийн байгууллага, тэр тусмаа прокурорын байгууллага хууль хэрэгжүүлж ажиллахад гарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар хууль тогтоох байгууллагадаа санал хүсэлтээ илэрхийлдэг. Би 30 гаруй жил прокурорын байгууллагад ажиллаж байна.  Би шударга байх, хуулийнхаа хүрээнд ажиллах зарчмыг барьж ажиллаж ирсэн. Манай прокурорын байгууллага энэ хүрээнд ажиллаж ирсэн. Магадгүй хууль бус ажилласан асуудалд прокурорын дотоодыг хариуцсан газар хариуцан ажилладаг. Хүний нэр хүндэд халддаг зүйл их болж. Нийгэм хар зүйл рүү хошуурдаг болжэ. Хэргийг үнэн зөвөөр шийдэж, нийгэмд гэрэл гэгээ оруулна гэж бодож байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх