etoim.mn
photos/-02022019-1549075666-2031062105-chuulgan_zandanshatar.jpg

Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийж байна.  Чуулганы хуралдаан 62.7 хувийн ирцтэй эхэллээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. 

Тэрээр: Бид хэдхэн хоногийн өмнө ардчилал, хүний эрхийг хамгаалах, шүүх, эрхзүйн тогтолцоонд шинэтгэл авчрах зорилгоор хуульд өөрчлөлт оруулсан. Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд хийсэн өөрчлөлтөөр  ҮАБЗ нь  монгол хүн, хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудлаар ШЕЗ-д зөвлөмж гаргах эрхийг олгосон. Гэтэл ҮАБЗ шүүгчийн асуудлыг шийддэг боллоо гэсэн ташаа ойлголтыг түгээж байгааг үүгээр залруулж байна. 

Энэ хаврын ээлжит чуулганаар хууль дээдэлж, хариуцлагатай ажиллуулах эхлэлийг тавна. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд холбогдох албан тушаалтны асуудлыг шуурхай шийдвэрлэнэ. Хууль, шүүх засаглалд итгэх ард түмний итгэлийг сэргээнэ. Эрүүдэн шүүхээс ангид байх асуудлыг анхаарч ажиллана. Энэ хаврын чуулганаас эхлээд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний тухай илтгэлийг нухацтай хэлэлцэж, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцдэг болж байна. 

Бид хуулиар халхавчилсан зүй бус тогтолцоог халах шаардлага зүй ёсоор гарч ирж байна. Сахилга хариуцлагыг дээрээсээ эхлүүлнэ мөрднө. 

УИХ-ын болон УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэн батална. Нийгмийг өрөөсгөл мэдээллээр уриалах нь зүйд нийцэхгүй. Үүний нэг жишээ нь Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх гэж байна гэдэг ор үндэсгүй яриа үүний нэг жишээ юм.  Үндэсний эв нэгдлийг бутаргах гэж оролдож байгаад гүнээ харамсаж байна.  

УИХ-ын гишүүд ээ, хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаандаа идэвхтэй оролцохыг хүсье. УИХ-ын хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа нээснийг мэдэгдье хэмээлээ. Энэ хаврын чуулганаас эхлэн гишүүд ирц бүртгүүлэх, үг хэлэх, асуулт тавихдаа биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээгээ уншуулна. Тэгэхээр бусдын өмнөөс кноп дарах зэрэг сөрөг үр дагавар үгүй болно. 

Хаврын чуулганы нээлтийн дараа 11.00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаантай. Бүлгүүдийн хурлын дараа Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагт хуралдаж, 15:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал.-ыг хэлэлцэнэ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх