etoim.mn
photos/yam.jpg

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас тус улсад амьдарч байгаа иргэддээ дараах анхааруулгыг хүргэж байна. Дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 19.00 цагаас эхлэн БНСУ-ын Ганвөн мужийн Согчо хотын ойролцоо болон Инжэ, Госөн сум орчим хүчтэй салхины улмаас ойн түймэр гарч байгааг суугаа орны холбогдох байгууллагаас мэдээлж байна. Одоогийн байдлаар БНСУ-ын иргэн нэг иргэн амь насаа алдаж, 11 хүн гэмтэж, 250 гаруй га газар шатжээ. Тус бүсээс 3100 гаруй иргэнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч байна.

Иймд манай иргэд БНСУ-ын Цагдаа, Онцгой байдлын газраас өгч байгаа заавар, чиглэлийн дагуу нэн тэргүүнд түр орогнох байранд нүүх, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Яаралтай тохиолдолд ЭСЯ-ны 02-794-3464, 010-9605-9798, 010-5307-7220 дугаар утсанд холбогдоно уу.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх