etoim.mn
photos/Second-brand-new-Boeing-737-Max-crash-in-5-months-raises-questions-346-dead.jpg

“Ethiopian Airlines” агаарын тээврийн компанийн “Boeing 737 MAX 8” загварын нисэх онгоц өнгөрсөн гуравдугаар сарын 10-ны өдөр осолдож 157 хүний амийг авч одсон билээ. Түүнээс ердөө таван сарын өмнө мөн л дээрх загварын онгоц Индонези улсад ижил байдлаар осолдож 189 хүн амиа алдсан. Эдгээр ослоос үүдэн “The Boeing” компанийн үйлдвэрлэсэн дэлхийн хамгийн их гүйлгээтэй онгоцны аюулгүй байдалд найдах найдвар буурч, улмаар уг онгоцыг дэлхийн бүх авиа компаниуд үйлчилгээнээсээ хасаад байгаа.

Тэгвэл Этиоп улсад осолдсон онгоцны ослын шалтгааныг шалгасан мэргэжилтнүүд өнөөдөр /2019.04.04/ анхны дүгнэлтээ танилцууллаа. Дүгнэлтээр MCAS (Maneuvering Characteristics Augmentation System) буюу нисэх онгоц агаарын урсгалын онцгой нөхцөл байдалд ороход автоматаар идэвхжиж жолоодлогод нөлөөлдөг системийн онгоцны гадна байрлах мэдрэгчийг шувуу ч юм уу гадны ямар нэгэн биет мөргөж гэмтээснээс болж онгоц осолдсон гэжээ.

Уг систем нь онгоцны гаднах мэдрэгчээр агаарын урсгалыг мэдэрч, онгоцны нислэгийн эсрэг чиглэлтэй агаарын урсгал ширүүсэх юм бол автоматаар онгоцны хамрыг доош чиглүүлдэг юм байна. Харин Индонези улсад осолдсон онгоцны хувьд нарийн дүгнэлт гараагүй байгаа ч Этиопын онгоцны нэгэн адил хөөрөөд хэдхэн минутын дараа холбоо тасран сүйрсэн юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх