etoim.mn
photos/olloo_mn_1554342242_olloo_mn_1489736100__o.jpg

Ээлжит бус чуулганы төгсгөлд ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн дагуу бүх шатны шүүгч, Авлигатай тэмцэх газрын удирдлага, Улсын ерөнхий прокурор болон орлогчийг нь чөлөөлж, огцруулж болох эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм. Улмаар хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжих заалтын дагуу өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч зарлиг гарган Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, орлогч прокурор Г.Эрдэнэбат нарыг огцруулж, УДШ-ийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурорын албан тушаалд Б.Жаргалсайхан, орлогчоор нь Ш.Эрдэнэбилэг нарыг томилохоор АТГ-т бичиг хүргүүлсэн байна. Хуулиараа Ерөнхийлөгч Улсын Ерөнхий прокурорыг томилох эрхтэй юм. Харин өчигдөр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг УДШ-ийн нийт гишүүдийн олонхиор нэр дэвшүүлэхээр болжээ. Түүний тухай хуульч О.Алтангэрэл  “Хамгийн залуу, элдэвт нэр холбогдоогүй, дүүрэгт байхдаа чигч шударгаараа нэг үе чичлэгдэж явсан эрүүгийн толгой шүүгчдийн нэг” гэж жиргэсэн байна. Д.Ганзориг нь 1976 онд төрсөн, УДШ-ийн Эрүүгийн танхимын шүүгчээр ажилладаг байна. Д.Ганзоригийг Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Түүнийг Ерөнхийлөгч зарлиг гаргаж батламжилдаг хуультай. Д.Ганзориг нь Монголын шүүх байгууллагад олон жил ажилласан туршлагатай бөгөөд Шүүгчдийн холбооны Улсын Дээд шүүхийн салбарын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан нэгэн. Олны анхаарлыг татахаар эд хөрөнгөтэй шүүгчдийг нэрийг зарлахад Д.Ганзориг шүүгч тэргүүнэ эгнээнд жагсаж байсан юм.  Монголын шүүхийн байгууллагад олон жил ажиллаж байгаа тэрбээр 48316.03 сая төгрөгийн жилийн орлоготой бол Лexus 470, ланд 80, приус, дээр үеийн Газ 66 машинтай юм байна. Мөн калибр, вепрь, ТТ, чех карбин гээд бууны бүрэн цуглуулгатайгаа мэдүүлжээ. Тэгвэл толгой баян шүүгчдийн тоонд ордог Д.Ганзоригийг  Улсын дээд шүүхийн шүүгчээр томилох эсэхийг Ерөнхийлөгч шийднэ.

Таалагдахгүй байна

3
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.131.243.186]

2019-04-04 15:15:03