etoim.mn
photos/4e3c74a604f7d32879ae2d48fe594eb5.jpeg

 

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор энэ сарын 1-ний өдөр дэрэвгэр жиргэрүүг хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.

Тодруулбал: Тус бүр нь 30 кг-аар боосон 45 боодол буюу нийт 1350 кг дэрэвгэр жиргэрүүг нүүрсэн дор нууж, улсын хилээр давуулахыг завдсан байна. 

Монгол Улсын ховор ургамлын жагсаалтад багтсан Дэрэвгэр жиргэрүүг устах аюулд орохоос урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг хамгаалах, экологийн шаардлагыг харгалзан тус эмийн ургамалыг 2018 оны 01 дүээр сарын 01-нээс 2022 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл 5 жилийн хугацаанд  гадаад улсад экспортлохыг хориглох шийдвэрийг тухайн үеийн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол гаргаж байсан юм.

Дэрэвгэр жиргэрүү нь ургамлын Шүхэртний овогт багтах Монгол орны Хэнтий, Хангай, Монгол дагуур, Дорнодын тал хээрийн бүсэд тархсан ургамал. 80 см-ээс 1 м хүртэл нь эгц доош орсон голлосон үндсийг нь эмийн түүхий эд болгон ашигладаг байна. Ингэж ашиглах явцдаа тухайн газар нутгийн хөрсний хуурайшилт үүсгэж, хөрсний шинж чанарт сөрөг нөлөө үзүүлэх улмаар газрын доройтол, цөлжилт нэмэгдэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлөх магадлалтай юм.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

zz

[203.91.115.42]

2019-04-03 19:46:21

Ymar id shidtei ym bolood ingeed sur bolood bgaan be yund hergeldiin