Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/засгийн газар_b.jpg

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийт 23 асуудал хэлэлцэж буй. Энэ дунд мөрийтэй тоглоом тоглосон төрийн албан хаагчдад хариуцлага тооцох асуудал хэлэлцэгдэн, шийдвэрлэгдсэн байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ уг асуудлыг танилцуулсан бөгөөд Засгийн газар тодорхой шийдвэр гаргасан байна. Ингэхдээ төрд ажиллаж байгаа албан хаагч мөрийтэй тоглох, казино тоглосон тохиолдолд хариуцлага тооцож байхаар шийдвэрлэв. Энэ асуудалд олон нийтийн хяналтыг харгалзаж байхыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг болгожээ.

Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ "Дарга нар нь валютынхаа урсгалыг казинод аваачиж тушаагаад байдаг. Төрийн албан хаагчид нь цалин хүрэхгүй Солонгост очиж хар ажил хийгээд байдаг. Монгол Улсын албан бус мөрийтэй тоглоомын систем, далд систем, далд эдийн засаг авлигад живэх дөхсөн байна. Олон судалгаа үүнийг баталж байгаа. Үүнийг цэгцлэхээс өөр арга байхгүй. Дарга бол казино ч тоглох, зээл ч авах, хүүхэд нь сургалтын хөтөлбөрт ч хамрагдах эрхтэй, ямар ч хуульгүй. Тэгэхээр иргэд нь бухимдалгүй яах вэ. Засгийн газар шийдвэрээ улирал бүр тайлагнана. Солонгост айлчлал хийж байхдаа энэ асуудлаар уулзалт хийсэн. Засгийн газар энэ талаар анхаарч ажиллаж байгаа. Нийгмийн сүлжээ, сэтгүүлчид, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд энэ талаар бидэнд мэдээлэл ирүүлэхийг хүсч байна" гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа. 

- Төрийн албан тушаалтан гэдэгт УИХ, Засгийн газрын гишүүд хамаарах уу?

Төрийн бүх шатны албан тушаалтан гэдэгт УИХ-ын гишүүд, сайд нар багтана. УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох эрх Засгийн газарт байхгүй. Гэхдээ шууд мэдээлж явна. Хар тамхи, биеэ үнэлэлттэй холбоотой мэдээлэл бидэнд ирж байгаа. 

- 14 тэрбум төгрөгөөр одоогийн Ерөнхий сайд казинодсон гэдэг. Энэ журам үйлчлэх үү?

Журам ухарч үйлчлэхгүй. Ирээдүйг харж үйлчилнэ. 

- "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудал ямар шатанд байна вэ?

Ерөнхий сайдад ХХБ-наас санал ирсэн. ХХБ-наас ямар санхүүгийн эх үүсвэр гарсан бэ гэдэг асуудал яригдаж байгаа. Хөгжлийн банкинд шалтгалт орсон байгаа. Нөхцөл байдал сайжирч, үнэн мөн нь тогтоогдох байх. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх