etoim.mn
photos/4dfa00_salah_khashoggi_x974.jpg

Өнгөрсөн оны аравдугаар сард Туркийн Истанбул хотод бусдын гарт амиа алдсан гэгдэж байгаа сэтгүүлч Жамал Хашоггийн үр хүүхдүүдэд Саудын Арабын засгийн газар их хэмжээний мөнгөн тэтгэмж олгосон тухай олон эх сурвалжууд мэдээлж байна.

Хашогги агсны хоёр хүү, хоёр охинд Саудын засгийн газар тус бүр $4 саяын үнэтэй үл хөдлөх хөрөнгө олгож, сард доод тал нь $10,000-тай тэнцэх мөнгөн тэтгэмж төлөхөөр болсныг тус улсын засгийн газрын эх сурвалжууд баталжээ.

Энэ нь тэдний зүгээс гомдол гаргахгүй байлгах зорилготой арга хэмжээ гэж зарим хүмүүс үзэж байгаа бол нөгөө нэг хэсэг нь энэ бол Саудын засгийн газраас онцгой тохиолдолд хэлмэгдэж хохирогсдын ар гэрт үзүүлдэг нөхөн олговор гэж тайлбарласан байна.

Эргэн сануулахад: Саудын эрх баригчдын бодлогыг хурцаар шүүмжилдэг байсан сэтгүүлч Хашогги аравдугаар сард Истанбул дахь консулын газартаа очоод сураггүй болсон юм. АНУ-ын тагнуулынхан түүнийг Саудын Арабаас илгээсэн алуурчдын гарт амиа алдсан байх өндөр магадлалтай гэж дүгнээд байгаа.

 

Эх сурвалж: The Washington Post

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх