etoim.mn
photos/kPUfpFHg53BCsacG-lg_500x500.jpg

Фэйсбүүк компанийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг өнгөрсөн бямба гаригт Вашингтон Пост сонинд нийтлэлээ гаргажээ. Түүнд дурдсанаар интернэт орчинд дэг журам тогтооход дэлхийн улс орнуудын засгийн газруудыг идэвхитэй оролцохыг уриалсан байна. Тэрбээр бичихдээ "Интернэтийн дүрмийг шинэчилснээр бид хүмүүсийн үг хэлэх эрх чөлөө, шинийг санаачлах бикнес сэтгэлгээг хамгийн сайн хангахаас гадна нийгмийг хор хөнөөлтэй зүйлсээс хамгаалж чадах" юм гэжээ. Төн тэрээр засгийн газрын хяналт зохицуулалт шаардлагатайг онцлохдоо дэлхийн улс орнуудыг Европын холбооны жишгээр интернэтэд хатуу хяналт  тавих зохицуулалт хийж эхлэхийг уриалсан байна. Тухайлбал, хор хөнөөлтэй контентоос сэргийлэх, сонгуулийг хамгаалах, хувь хүний нууцлалыг хамгаалах, мэдээллийг дамжуулж ашиглахад хязгаар тавих талаар дурджээ. Учир нь түүний үүсгэн байгуулсан Фэйсбүүк сүлжээ дээрх дөрвөн сөрөг үзэгдэлд хамгийн их нэрвэгдээд байгаа гэнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх