etoim.mn
photos/olloo_mn_1543463491_loyu.jpg

Засгийн газраас Хөгжлийн банкийг шалгах Ажлын хэсгийг томилоод сар гаруй хугацаа өнгөрч байна. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч бямба гариг тус Ажлын хэсгийнхэнтэй уулзаж, шалгалтын явцын тайлантай танилцжээ.

Шалгалтын явцын тайлантай танилцаад “Хөгжлийн банкийг шалгасан тайланг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах, шаардлагатай материалуудыг АТГ-т шилжүүлэх, зээлээ төлөөгүй аж ахуйн нэгж тус бүр дээр дүгнэлт гаргаж асуудлыг шийдвэрлэе” гэсэн үүргийг ажлын хэсэгт өгсөн байна.

Засгийн газраас томилогдсон энэ удаагийн Ажлын хэсэг Хөгжлийн банкийг хуулиар тогтоосон үндсэн чиглэлийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж байсан эсэхээс эхлээд олон асуудлыг шалгасан аж. Мөн Чингис, Самурай бондын эргэн төлөлт, төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалт хир оновчтой байсан эсэх, тус банкны санхүүгийн өнөөгийн байдал, цаашид учирч болох эрсдэл, санхүү төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг үнэн зөв мөрдөж байсан эсэх, харилцах касснаас зарцуулсан мөнгөний баримтын хяналт, хөрөнгө оруулалтын үр өгөөж, зээлийн график, эргэн төлөлт зэрэг олон нийтийн дунд хардлага төрүүлээд байгаа олон асуудлыг хамруулан шалгажээ.

Таалагдахгүй байна

3
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх