Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/15540960075ca19f87d09f7.jpg

Дэлхийн 193 орныг нэгтгэсэн НҮБ-ын Ерөнхий Нарийн бичгийн даргын орлогчоор гурван хүн ажилладаг. НҮБ-ын захиргааны дээд албан тушаалтан болох энэхүү томоохон, нэр хүндтэй албан тушаалд дэлхийн шилдэг, туршлагатай улс төрчдөөс сонгон ажиллуулдаг байна.

Тодруулбал, НҮБ-ын Ерөнхий Нарийн бичгийн даргын орлогчоор ажиллах эдгээр албан тушаалтныг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас таван жилийн хугацаатай томилдог байна. Тэгвэл тун удахгүй ирэх долдугаар сарын сүүлчээр НҮБ-ын Удирдах зөвлөл хуралдаж ЕНБ-ын дарга Антониу Маниуэль де Гутерришын орлогчийг сонгох ажээ.

Одоогоор энэхүү дэлхийн хэмжээний томоохон албан  тушаалд 80 гаруй улс төрч нэр дэвшиж байгаагаас орлогч дарга болох магадлалтай найман  хүний нэгээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нэрлэгджээ. Энэ талаар барууны хэвлэл мэдээллийн байгууллага болох CNN, BBC, TASS агентлагууд онцолсон байна.

Дашрамд дуулгахад экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Club de Madrid"-ийн гишүүнээр ажилладаг билээ. “Club de Madrid” гэдэг нь дэлхий дахинд ардчилал хөгжүүлэх зорилго бүхий олон улсын байгууллага. 56 улсын төрийн тэргүүн байсан 80 эрхэм энэ клубын гишүүн юм. 

Мөн тэрбээр үүрэгт ажлаасаа бууснаас хойш Олон улсын цаазын ялын эсрэг комиссын Бүрэн эрхт комиссараар сонгогдон ажиллаж байна.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

shodorgos

[103.244.253.179]

2019-04-02 02:11:01

mongoliin orkuud l eniig oilgodog baihaa, aluuchin mundul

shodorgos

[103.244.253.179]

2019-04-02 02:09:37

ee burkhan min ene odoo yanaa, hudalch hulgaich deeremchin, elentseg palantsgiin chin UN vee

Зочин

[66.181.178.48]

2019-04-02 02:07:44

mongoliin ORK d ene xyniig oilgoxgyi ee. delxii xarin ynelj magad