etoim.mn
photos/d83708be78120223768bbeead22f36ba71ff63b5.jpg

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт өнгөрсөн 3 дугаар сарын 23-ны өдөр дахин сонгууль явагдсан. Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн сонгох тус сонгуулийн будилаан өнөөдрийг хүртэл намжаагүй байна.

Тус сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Г.Доржпалам, Б.Галхүү нар ялалт байгуулж, ИТХ-ын төлөөлөгчийн түр үнэмлэхээ гардан авсан юм. Харин тэднийг хууль бусаар иргэдэд мөнгө тарааж санал худалдан авсан хэмээн бусад намууд мэдэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт АН-аас мэдээлэл хийж, энэ тухай ярьсан бол өнөөдөр МАХН-аас мөн энэ асуудлаар мэдээлэл хийлээ.

МАХН-ын хэрэг эрхлэх газрын дарга Н.Уламбаяр өмгөөлөгчийн хамт мэдээлэл хийв. Тэрбээр дахин сонгуульд 19 дүгээр тойрогт бие даан нэр дэвшсэн.

Тэрбээр тус тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Галхүүгийн төлөөлөл иргэдэд мөнгө тарааж, хууль бусаар ялалт байгуулсан хэмээн мэдэгдэж байна. Иргэдийн саналыг худалдан авах зорилгоор мөнгө тараасан баримтыг хуулийн байгууллагад шилжүүлсэн байна. Харин Баянзүрх дүүргийн прокуророос тогтоол гаргаж, мөнгө тараасан үйлдлийг гэмт хэрэг бус сонгуулийн зөрчил хэмээн үзэж, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ. Тиймээс тэд энэ шийдвэрийг эсэргүүцэж, хуулийн байгууллагын дараагийн шатанд хандаж буйгаа мэдэгдлээ.  

Нэр дэвшигч Б.Галхүү нь сонгогчид дундажаар 100 мянган төгрөг тараасан байна. Тус тойрог 7700 сонгогчидтой. Сонгуулийн ирц 3800 байсан бөгөөд Б.Галхүү 2200 орчим санал авсан гэж бодохоор 300 орчим сая төгрөгийг тараасан байна. Энэ мөнгийг хаанаас олсон нь эргэлзээтэй байгааг Н.Уламбаяр хэллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх