etoim.mn
photos/316cfa7dcf62fe639c6148e8ffc8d0cb.jpg

Өнөөгийн нийгэмд стресс, бухимдалгүй хүн тун ховор таарах болжээ. Ямар нэгэн ажил хөөцөлдөх гээд явах болгонд бухимдалтай тулгарч буйг хэн хүнгүй мэднэ.

-Та бүхэн бухимдлаа хэрхэн тайлдаг вэ-

Монголчууд сүүлийн жилүүдэд баяр болгоныг алгасалгүй тэмдэглэх болсон. Хамгийн өргөн тэмдэглэдэг баяр нь мэдээж "Цагаан сар". Өвөг дээдсээсээ уламжилж ирсэн энэхүү баярыг ураг төрлөө мэдэх ч баяр гэдэг. Жилд нэг удаа тохиох баяраараа ахмад нас тангууддаа золгохоос гадна төрөл садантайгаа учран золгодог билээ.

Үүний дараагаараа "Олон улсын эмэгтэйчүүдийн баяр", "Эр цэргийн баяр"-ыг нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Түүнчлэн "Аз жаргалын баяр"-ын өдрийг айл хотлоороо мэддэг болж. НҮБ-ын Ерөн­хий Ассамблейн ху­ралдаанаар хүн гэдэг амь­тан сайн сайханд тэмүүлж, аз жаргалтай байхыг чиг мөрдлөгөө болгодог бодгаль. Тиймээс “Аз жаргалын өдөр” гэсэн ийм баярын өдөртэй байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан байдаг. Яасан олон баяртай тэмдэглэж дуусдаггүй баяр вэ хэмээн бодох нэгэн байхад эдгээрээс эрч хүч аван бухимдал, уйтгар гунигаа үргээж өөртөө сайхан энергийг олж авдаг хүмүүс ч байна. Зөв боловсон, сайхан энергитэй баяраа тэмдэглэн өнгөрүүлэх аргад сүүлийн жилүүдэд манай улсын иргэд суралцаад байгааг та ч бас анзаарсан байх. Баяр баясал, инээд хөөр хүнд сайхан сайхныг бэлэглэдэг гэдэгтэй хэн ч маргахгүй ээ.

Тэгвэл өнөөдөр "Инээдмийн баяр"-ын өдөр тохиож байна. Энэ өдөр бид нэгнээ нэг сайхан молиг үмхүүлж, инээд бэлэглэдэг бол сүүлийн жилүүдэд их идэвхтэй тэмдэглэдэг болсон. Магадгүй энэ баярыг тэсэн ядан хүлээдэг хүмүүс ч олон болсны илрэл биз ээ.

-Инээдмийн баярын түүх-

 Францчуудын хувьд инээдмийн баярыг шинэ онтой холбон тэмдэглэх болжээ. Учир нь францчууд дөрөвдүгээр сарын нэгэнд шинэ оноо угтдаг байсан аж. Харин хаан уг баярын өдрийг нэгдүгээр сарын нэгэнд тэмдэглэх шийдвэр гаргаснаар тэнэгүүдийн гэх тодотголтой болжээ. Гэтэл иргэд уг шийдвэрийг хүлээн авахаас татгалзаж, уламжлал ёсоор бие биедээ загас бэлэглэсээр байсан аж. Тиймээс хүмүүсийг шоглон, тэнэгүүдийн өдөр хэмээн нэрлэжээ. Францчууд энэ өдрийг "дөрөвдүгээр сарын загас" ч гэж нэрлэдэг байна. Ийм учраас ихэнх орнууд тэнэгүүдийн өдөр хэмээн нэрлэж заншжээ. Инээдмийн баяраар хүмүүс нэг нэгнийгээ хуурч мэхэлдэг. Америк болон Их Британид хуурдаг өдөр хэмээн тэмдэглэж ирсэн байна. Харин энэ өдөр эртний Ромд инээдмийн бурхныг залж байсан түүхтэй байна. Инээдмийн баяр хүн бүхэнд баяр хөөр, инээд бэлэглэдэг. Зарим тохиолдолд уурлах үе ч гардаг. Хэн нэгний худлаа хэлсэн үгнээс болж ажлаасаа хоцорсон, хайртай хүнтэйгээ хэрэлдсэн тохиолдол олон байдаг. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үзэгчдийг хуурч, бухимдуулсан олон сонирхолтой зүйл гарч байжээ. 1957 онд "BBC" теле компани "Гоймонгийн арвин ургац хураасан тухай нийтэлжээ. Швейцарт гоймон их хэмжээгээр хурааж авсан тул яахаа мэдэхгүй байгаа тухай бичээд "Энэ өвөл дулаахан байснаар фермийн аж ахуй эрхэлдэг хүмүүс гоймонгийн үрийг цэцэглүүлж чадлаа" хэмээн мэдээлсэн байна.

Уншигчид үүнд үнэмшиж гоймон хэрхэн тарих тухай мэдэх гэж BBC руу тасралтгүй утастаж байжээ. Харин уншигчдын хариуд BBC "Та гоймонгоо улаан лоолийн сүмсэнд хийгээд сайн залбир" хэмээн зөвлөж байсан гэнэ. 1994 онд Америкийн "National Public Radio" чихэн дээрээ "Pepsi" гэсэн шивээс хийлгэсэн хүн амьдралынхаа турш тус компанийн бүтээгдэхүүнийг 10 хувийн хөнгөлөлттэй худалдан авах болно хэмээн мэдээлжээ. Тэр өдрийн турш чихэндээ шивээс хийлгэсэн залуус шагналаа авъя хэмээн утастсан байна.

1999 онд "Phoenix New Times" сонин ядуучуудад зориулсан шинэ сан байгуулсан тухай бичээд орон гэргүй хүмүүст зориулан байр барих хандивын мөнгө, хувцас, хоол хүнс цуглуулж байгаа гэжээ. Төгсөлд нь тэднийг зэвсгээр хангахад нь туслахыг хүссэн байна. "Associated Press" агентлаг энэ мэдээг нийтэлж Америк даяар цацжээ. Түүнийг уншсан хүмүүс дансаар мөнгө шилжүүлсэн гэнэ. "Irish Times" хэмээх сонин Лениний шарилыг худалдан авах тухай Орос, Францын хариуцлагатай ажилтнууд хэлэлцээ хийж байгааг уншигчдынхаа сонорт хүргэжээ. Лениний цогцсыг Парис хотын Диснейлэндэд тавих гэж байгаа тухай уншсан хүмүүс гомдол мэдүүлсэн байна. Францын "Le Paridien" сонин 1986 онд Засгийн газар Эйфелийн цамхагийг буулгаж Диснейлэндэд аваачиж дахин барина хэмээн уншигчдаа хуурчээ. Цамхаг байсан газар нь 1992 оныг Олимпын тоглолтыг зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэнг барина гэдгийг уншсан хүмүүс Засгийн газартаа гомдол гаргасан байна. Энэ мэт хуурах тохиолдол олон гарч байсан хэдий ч хүмүүс өнөөг хүртэл инээдмийн баярыг тэмдэглэсээр байгаа юм.

Инээвэл залуужна гэдэг шүү дээ. Тиймээс жилдээ ганцхан удаа болдог баяраараа ханатлаа инээгээрэй хүмүүс ээ инээгээрэй

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх