etoim.mn
photos/jyp-suzy-contact.jpeg

Солонгосын "Охин тэнгэр" гэгддэг дуучин, жүжигчин Suzy-ийн JYP интертаймэнттэй байгуулсан гэрээ энэ оны гуравдугаар сарын 31-ний өдөр дуусна. Гэвч Suzy дахин гэрээгээ шинэчилэхгүй хэмээн мэдэгдсэн байна. Учир нь тэрээр өрх тусгаарлаж өөрийн хүчийг дахин сорих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Suzy  2010 онд miss A хамтлагийн гишүүн болж анхны дэбютээ хийж байсан юм. Түүний гэрээ 2017 оны 3-р сард JYP интертаймэнттэй хийсэн гэрээ нь дууссан боловч дахиад хоёр жилээр сунгаж байжээ. Түүний гэрээ дуусч байгаатай холбогдуулан JYP интертаймэнт мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд:

 "Сайн байна уу? JYP интертаймэнт байна. Бидний Suzy-тэй хийсэн гэрээ энэ сарын 31-нээр дуусгавар болж байгааг мэдэгдье. Сүүлийн хэдэн сарын турш  бид гэрээний талаар ярилцсан бөгөөд хоёр тал гэрээг дахин сунгахгүй гэсэн шийдвэрийг гаргасан. 

Miss A дор дэбют хийснээс хойш тэрээр маш шаргуу хөдөлмөрлөж байсан. 2010 оны есдүгээр сараас хойш урт удаан хугацаанд JYP-тай сайн муугаа хуваалцан, хамт өсч хөгжин баяр баясгалангаа хуваалцсан Suzy-д чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Мөн JYP болон Suzy-ийн бүх амжилт, сорилт бэрхшээлийг даван туулсан фенүүддээ чин сэтгэлээсээ баярлалаа. Хэдийгээр бидний албан ёсны харилцаа дуусгавар болсон ч, JYP Suzy-гын шийдвэрийг хүндэтгэж ямар ч үед дэмжихээ илэрхийлж байна. Баярлалаа" гэжээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: allkpop.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх